| | Be брэндийн залуусын хайртай оролцогчоор Universe-н Х.Бат-Амгалан тодорлоо
"Universe best songs 2010", Залуусын оролцоог дэмжигч Be брэндээс зохион байгуулсан "Be чамайг дэмжиж байна" уралдаан бүтэн сарын турш явагдаж дүнгээ гаргалаа. Уралдааны журмыг эргэн сануулахад Universe-н шилдэг 25 өөрсдийгөө дэмжигч Be-н 300,000 залууст зориулан өөрсдийгөө сурталчлах үүрэгтэй байсан бол шүүгчид болох Be-н залуусын өөрсдийн хайртай оролцогчоо дэмжиж тэдэнд санах өгсөн юм. Уралдааны санал асуулга tube.be4u.mn сайт болон Be center-ээр явагдсан бөгөөд манай залуус маш идэвхитэй оролцлоо. Шилдэг 25-ын зүгээс фэнүүддээ зориулж хэний ч үзэж, харж байгаагүй гайхалтай зураг, хувийн бичлэгүүдийг tube.be4u.mn сайтад байрлуулж, өөрийгөө дэмжигч залуусаа баярлуулаад авсан шүү. Мэдээж хүн бүр өөрийнхөө фэнүүдийн тоог уралдааны явцад нэмж, нэвтрүүлгийн үеэр танигдаагүй нууцхан авъяасуудаа нээж байсан. Ингээд уралдааны ялагчаа та бүхэнд танилцуулъя. "Be чамайг дэмжиж байна" уралдааны ялагчаар "Universe best songs-2010" уралдааны 152 дугаартай оролцогч Х.Бат-Амгалан Be-н 300,000 мянган залуусын саналаар шалгарлаа. Ийнхүү Бат-Амгалан маань олон мянган залуусын хамгийн хайртай оролцогчоор тодорч Be брэндийг чимэх хүндтэй үүргийн эзэн боллоо. Мэдээж Be брэндийн зүгээс ялагчдаа 2,000,000₮ шагнал, бүтэн жилийн турш Be брэндтэй хамтран ажиллах эрхийг бэлэг болгон өгч байна. Ийнхүү Be-н залуус өөрсдийнхөө оролцоогоор сонгосон "Be чамайг дэмжиж байна" уралдаан өндөрлөлөө. Бүтэн жилийн турш Be-тэй хамтран ажиллах Бат-Амгаландаа нийт fan-үүдийнх нь өмнөөс амжилт хүсье. |